Хип хоп урлагийн 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд Тупакын гар бичмэлийг дэлгэнэ

Хип хоп урлаг Америкт үүсээд хэдийнэ 50 жил болжээ. Тиймээс энэ ойг тохиолдуулан “Hip-Hop America: The Mixtape Exhibit” үзэсгэлэнг аравдугаар сарын 07-нд олон нийтийн хүртээл болгох гэж байгаагаа  Грэмми музей зарлалаа.

8000 орчим км2 талбайг хамарсан тус үзэсгэлэнд хамгийн залуу өсөх ирээдүйтэй рэппер  гэгдэж байсан, 25 настайдаа буудуулж амиа алдсан Тупак Шакурын гараараа бичсэн “Надад эрх чөлөө өг. Үгүй бол үхэл рүү түлх” /Give Me Liberty or Give Me Death/ хэмээх 1992 оны эсээ тэргүүтэй хип хоп урлагийн ховор нандин дурсгалуудыг олон нийтэд үзүүлэхээр болжээ.

 Мөн алдарт рэппер, 25 настайдаа амиа алдсан Notorious B.I.G-ийн “Players Anthem” дууны клипэнд тоглохдоо өмссөн улаан савхин хүрэм зэрэг алдарт рэпперүүдийн эдлэл, хэрэглэл, уран бүтээл, түүхтэй холбоотой олон баримтыг дэлгэх аж.

Эх сурвалж: USA today

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *