Тайландад “Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ
Тайландын нийслэл Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн энэ оны аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.
Бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгаж, “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчлах, монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
Мөн “Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд салбарын сайдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судлахаар зорин ирдэг. Тэдний нэг нь Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит юм. Тэрбээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гаргахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.