“Гэгээн Муза” наадамд “Инээмтгий хүн” жүжиг зургаан номинацид өрсөлдөж байна
Театрын урлагийн шилдэг бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадамд “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжиг нь зургаан номинацид өрсөлдөж байна.
Тодруулбал,
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг Урсусын дүрээр,
Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд Соёлын тэргүүний ажилтан Т.Энэрэл Деягийн дүрээр,
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин төрөлд Соёлын тэргүүний ажилтан О.Итгэл нар тус тус нэр дэвшиж байна.
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах юм.
Тус наадамд ирсэн бүтээлүүдийг таван төрлөөр шалгаруулдаг хэдий ч энэ жил “Хөгжимт бүжгийн төрөл”-ийн шалгаруулалтад цөөн тооны бүтээл ирсэн учир дөрвөн төрөлд шалгаруулахаар болжээ.