Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 09, 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 671 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 465 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, орон нутаг 2, нийслэлд 1 хүний амь хохирчээ. Тухайлбал,

  • 2021.04.09-ны өдрийн  18:00 цагийн орчим Дундовь аймгийн Өндөршил сум “Эргэн шанд” гэх газарт сумын төвөөс 40 км, шороон замд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021.04.10-ны өдрийн 13:00 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай баг “Улаан үзүүр” гэх газар сумын төвөөс 13 км, асфальтан замд хувийн эзэмшлийн Hyundai-Porter маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
  • 2021.04.10-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эх, Жамсран уулын хойд замд Д жолоочтой Hyundai-Porter маркийн автомашин, явган зорчигчийг мөргөж, амь насын хохироосон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 108, Орон нутагт 43 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *