Цэцэрлэгийн II шатны элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл Е-Mongolia системээр дамжуулан авна. Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх хэрэгтэйг Нийслэлийн боловсролын газраас анхаарууллаа.

 Мөн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатай юм байна. Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш бүртгүүлсэн дугаарт нь мессежээр илгээнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments