Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 14-нд дуусна
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор түр хугацаанд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.
Энэхүү тэгш, сондгойгийн хязгаарлалт есдүгээр сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.
Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд
Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.
Уг түр зохицуулалт дууссанаар есдүгээр сарын 15-наас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ.