“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зочиллоо

Экспортын төрөлжилтийн суурийг тавьж буй “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зочиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж сүүний салбарт импортыг орлох бяслагийн үйлдвэрээ байгуулаад байна. “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр, “Монгол сарлаг” төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд АПУ ХК нийт 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, малчдын орлогыг нэмэгдүүлж, 100 гаруй ажлын байрыг бий болгон, сүү татан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэх найдвартай эх сурвалжаа нэмэгдүүлсээр байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *