Ч.Батзориг: Нийтийн тээвэр зорчиход зориулж 3000 метрт хашаа, хайс тавиад байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлөх ажлыг хийж байна. Гурван байрлал дахь хаалтыг өнгөрсөн шөнө согтуу жолооч автомашинаараа мөргөжээ. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна.

Өмнөх нь 11,300 метрийг 900 гаруй сая төгрөгөөр хаалт авсан. Нэг нь 3.5 метрийн урттай бөгөөд салгаж болдгоор авсан. Өмнө нь автобус эвдрээд зогсоход үргэлжилсэн урттай байсан болохоор гаргаж чаддаггүй хүндрэлтэй байсан.

Одоогийн тусгаарласан хаалт 12,700 метрийн урттай бөгөөд 950 сая гаруй төгрөгийн өртөгтэй. Улаанбаатар зам засвар арчилгааны газар хийсэн. Наадамчдын өргөн чөлөө дээр 3,000 метрийг тавьсан” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *