|

Ким Жон Ун Владимир Путины урилгаар ОХУ-д айлчилна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар ойрын өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мөн БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээллийг эш татан, Ким Жон Ун В.Путинтэй уулзана гэж мэдээлсэн байна. “Айлчлалын үеэр удирдагч Ким Жөн Ун нөхөр Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ” гэж KCNA мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч 2019 оны дөрөвдүгээр сард хуягт галт тэргээр Приморийн хязгаарын нийслэлд ирсэн юм. Энэхүү айлчлал нь 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жон Уны Орост хийсэн анхны айлчлал болж байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *