“S Outlet” дэлгүүрийн 40 тоннын 14 чингэлэг, 10х24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлжээ
Голын голдиролд баригдсан S.Оutlet дэлгүүрийн барилгыг буулгах ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа мэдээлэв.
Тэрбээр “40 тоннын 14 ширхэг чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10×24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байна. Өнөөдөр 10×10, 8×6 хэмжээтэй хоёр ширхэг сэндвичин байшин буулгана” гэжээ.