Ханхүү Харри өвөөгийнхөө оршуулганд оролцохоор ганцаараа ирлээ
Өнгөрөгч баасан гарагт буюу 4 дүгээр сарын 9-ний өдөр Английн ханхүү Филип насан эцэслэж, Хатанхааны Ордонд гарз хохирол учирсан билээ.
Ханхүү Филипийн оршуулгын ёслол 4 дүгээр сарын17-нд буюу ирж буй бямба гарагт цомхон болох бөгөөд зөвхөн гэр бүлийн хүрээнд, ордноос бунхан хүртэл үргэлжилнэ гэв.
Мэдээж үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэх бөгөөд уг үйл ажиллагаа өглөөний 10 цагаас үргэлжилнэ гэлээ.
Өвөөгийнхөө оршуулганд оролцох гэж ирсэн Ханхүү Харри олны анхаарлыг илүү татаад байгаа бөгөөд тэрээр эхнэр, хүү хоёргүйгээр, гэр бүлээ төлөөлөн ганцаар ирсэн байна.
Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж буй түүний анхны тохиолдол бөгөөд Опрагийн шоунд оролцсон цагаас хойш мөн холбоо тогтоож буй анхны удаа нь билээ.
Эх Сурвалж: www.people.com