Бизнес эхлүүлж буй залуучуудад санхүүгийн дэмжлэг олголоо

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний сүүлийн шатны шалгаруулалт буюу “Demo day”-ийг ШУТИС-ийн Инноваци, технологи дамжуулалтын төвд зохион байгууллаа. Уг шатанд 43 багийн 105 оролцогч өрсөлдсөнөөс шилдэг 18 баг шалгарч, баг тус бүр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийн батламж гардан авсан юм.

Шилдэг багууд:

  • Багануур дүүрэг – Educare
  • Багахангай дүүрэг – HCHDAO
  • Баянгол дүүрэг – Badarchin-Employee wellbeing service, Chipmo-Chip more chill more demney, Inmo Studio
  • Баянзүрх дүүрэг – Cyborg Newsletter, Амттай хуримтлал, “Тод онош” эмнэлзүйн лаборатори
  • Налайх дүүрэг – HIEDU
  • Хан-Уул дүүрэг – Tetra FX, Бүүвэй
  • Сүхбаатар дүүрэг – Тэнгэрийн цонх вүүд, Scoria Jewelry
  • Чингэлтэй дүүрэг – Ган айро майнд, Үүсэл
  • Сонгинохайрхан дүүрэг – Shine Artcave, Amara System, Event.mn

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, “Стартап Маркетинг Спэйс” ХХК, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Жи Эс Эй Эс” ХХК, “Алтан алхам” ТББ-тай хамтран нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 5-наас есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулсан. Нийт арга хэмжээнд есөн дүүргийн бизнес эхлүүлж буй, ажилгүй, 15-34 насны 148 багийн 304 гишүүн оролцож, Bootcamp, Хурдасгуур хөтөлбөр зэрэг бизнес эрхлэлтийн үе шаттай сургалтуудад хамрагдсан билээ.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ГАЗАР

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments