Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ны нийт шүүгчээс татгалзсан тул хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үдээс хойших урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Өглөө болсон хэлэлцүүлэгт яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлтээ өгсөн. Ерөнхий шүүгч Б.Халиун Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөр Б.Ганхуягийн хүсэлтийг хэлэлцүүлэхээр болж, урьчилсан хэлэлцүүлгийг түр завсарлуулсан юм.

15:00 цагт тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж, Ерөнхий шүүгч Б.Халиун шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг танилцуулав.

Тэрээр” Зөвлөгөөнд нийт долоон шүүгч оролцсон. Хуульд заасны дагуу миний бие саналын эрхгүй оролцож, гомдлыг танилцуулсан. Зөвлөгөөний тогтоолоор Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн” гэлээ.

Үүний дараа яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг дахин хүсэлт гаргасан юм.

Тэрээр “Би улсынхаа шүүх засаглалын хараат бус байдлыг ярьж байгаа юм.Тиймээс Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзаж байна” гэсэн юм.

Тиймээс Б.Ганхуягийн татгалзлыг шүүх зөвлөгөөнөөр шийдвэрлүүлсний дараа шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг товлохоор боллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *