Шинээр 704 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13591 PCR шинжилгээ хийж, 704 шинээр тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барлаа.
Нас барсан иргэний 2 нь эмэгтэй ба 71, 60 настай байсан бол 1 нь 79 настай эрэгтэй байжээ.
Нийт 218 хүн эмнэлгээс эдгэрэн гарч, гэрийн тусгаарлалтад 139 хүн эдгэрч, эмчилгээ нь дууссан байна.
Гарсан халдварын 598 нь нийслэл Улаанбаатар хотоос, 106 нь орон нутгаас илэрчээ.
Одоогоор нийт 1912 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.