|

Морьт харвааны Дэлхийн аваргаар Франц улсын баг тамирчид шалгарлаа

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа амжилттай болж өндөрлөлөө.
Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ.
Цаашлаад нүүдэлчдийн түүх соёл, уламжлалыг олон улсад таниулах ажлууд үе шаттайгаар хэрэгжин улмаар морьт харвааны мэргэжлийн холбоодууд олон улсын тэмцээний дүрэмд МОНГОЛЫН УЛАМЖЛАЛ ХАРВАА БОЛОХ БӨМБӨГТЭЙ ХАРВААГ оруулж ирж батлуулсан нь чухал үйл явдал болж байгаа юм.
Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 гаран орны 90 мэргэн харваач тамирчид өрсөлдсөн.
“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд өрнөсөн тус тэмцээнд багийн дүнгээр:
1-р байранд – Франц Улсын баг тамирчид
2-р байранд – Монгол Улсын баг тамирчид
3-р байранд – Казакстан Улсын баг тамирчид тус тус шалгарлаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments