Б.Анхзаяа туухай өргөлтөөр Дэлхийн аварга боллоо
Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдөж, Монгол Улсын баг тамирчид дэлхийн аваргатай боллоо.
Тодруулбал Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын ОУХМ, дэслэгч Б.Анхзаяа огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болжээ.