Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг хайж байна
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10 дугаар багийн нутаг “Хар-Ороомог” гэдэг газраас иргэн Т энэ сарын 09-ны өдөр адуундаа яваад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь Ховд голын эргээс олдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 47 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.