“Зайсангийн хос гүүр”-ний хучилтыг хийж дуусжээ

Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох/ “Зайсангийн хос гүүр”-ний хучилтыг хийж дууссан байна.

Шинээр баригдаж буй 225 метр урттай уг гүүр 35 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай.

Зайсангийн гүүрний засварын ажил дуусахаар хучилтын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор ХААИС-ийн зам урдаасаа хойш, хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байгаа аж.

Тиймээс тухайн замыг сонгохгүй байх, сонгосон тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, стресс бухимдалгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *