|

Владимир Путин, Ким Жөн Ун нарын дээд түвшний уулзалт нийт таван цаг гаруй үргэлжилжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Умард Солонгост айлчлахыг урьжээ.

“Хүлээн авалтын дараа нөхөр Ким Жөн Ун Ерөнхийлөгч Путинийг тохиромжтой цагтаа БНАСАУ-д айлчлахыг найрсгаар урилаа. Ерөнхийлөгч Путин урилгыг талархан хүлээн авч, Орос-Солонгосын найрамдлын түүх, уламжлалыг тууштай үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлэв” гэж Умард Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч мөн ОХУ-д хийсэн айлчлал нь “хоёр орны хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргах чухал мөч болж байна” хэмээн мэдэгджээ.

Лхагва гарагт хоёр улсын удирдагчид “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзаж, хэлэлцээ хийсэн юм. Ким Жөн Ун өмнө нь 2019 онд ОХУ-д айлчилсан билээ.

БНАСАУ-ын удирдагчийн хэлснээр, уулзалтаар Солонгосын хойг болон Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна. Талууд мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, ложистикийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг хөнджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд түвшний уулзалт нийт таван цаг гаруй үргэлжилсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments