Л.Энх-Амгалан: Сурагчдын судалгаанаас “Нийгмийн гарал” гэдэг асуулгыг хасах чиглэл өгнө
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдаас авдаг судалгаанаас “Нийгмийн гарал” гэсэн асуулгыг хасах чиглэл өгнө хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа ‘Нийгмийн гарал’ гэдэг энэ онц шаардлагагүй, утгаа алдсан асуултыг бүр хасвал таарна. Хүүхдүүдэд ийм асуулт тавих бүр ч зохисгүй.
Манай салбарын судалгааны байгууллагуудад ийм асуулгатай судалгаа авахгүй байх чиглэл өгнө. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг” гэжээ.