Б.Бат-Эрдэнэ: 11 ААН-д тээврийн үнийг үгсэн тогтоож, хөөрөгдсөн асуудлаар зөрчлийн хэрэг нээсэн
Улаанбаатар хотод 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн “Улаан түвшин”-д шилжиж, хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-аас хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
- Импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Ялангуяа тээвэртэй холбогдуулан үнэ тогтоож хөөрөгдсөн асуудал шалгагдаж байна.
- ОХУ талаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байгаа Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо болон гишүүн болох 11 аж ахуйн нэгжид “Тээврийн үнийг үгсэн тогтоож хөөрөгдсөн” асуудлаар Зөрчлийн хэрэг нээсэн болно.
- БНХАУ талаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг Замын-Үүдийн шуурхай штабаас эрх олгон оруулж гаргаж байгаа бөгөөд 2021.03.01-2021.04.10 хүртэлх хугацааны тээвэрлэлт хийсэн аж ахуйн нэгж, жолооч нарын мэдээлэлд суурилан үгсэн тохиролцож үнэ хөөрөгдсөн асуудлаар шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэжээ.