Тусгай хамгаалалттай бүс нутагт үйлдэгдсэн таван хэргийг шүүхэд шилжүүлжээ

Манай улсад Улсын тусгай хамгаалалттай 99, орон нутгийн тусгай хамгаалалттай 1200 орчим газар байдаг.

Үүний нэг нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар билээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт  сумын нутгийг хамран оршдог. Нийт 364358 га нутгийг хамрах томоохон түүхийн өв болсон энэ бүс нутгийг 2006 онд “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Хоёр аймаг дамнан орших энэ уудам хөндийн нутгийг улсын тусгай хамгаалалттай газар болохыг аялагчид тэр бүр мэддэггүйгээс гадна тусгай тэмдэг, тэмдэглэгээг анхаарахгүйгээр энэ бүс нутагт ан амьтан, загас агнаж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Энэ он гарсаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүрээлэн байгаа орчны 16 хэрэг бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үйлдэгдсэн таван хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *