|

3D байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Монголын байт харвааны холбооны Компаунд зөвлөлөөс санаачлан зохион байгуулдаг 3D харвааны хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу есдүгээр сарын 16-ны өдөр болно.

Энэ жилийн тэмцээнийг “Бага баян” энхийн төлөө цогцолборын талбайд зохион байгуулах бөгөөд тэргүүн байрыг НЭГ САЯ төгрөгөөр байлна. Тус тэмцээнд байт харвааны нум, сумтай хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд зохион байгуулагчтай холбогдож бүртгүүлэх юм байна.

 Байт харвааны 3D төрөл нь байгальд голдуу арслан, баавгай, буга, гахай, туулай гэх зэрэг амьтдын дүрсийг байрлуулж, тухайн бай буюу амьтны амин цэгт байрлах цагариг /Kill Zone/-т онож өрсөлддөг байна. Ийнхүү ан хийж байгаа мэт өрсөлдөх энэ төрөл нь Америк, Европт өндөр хөгжсөн байдаг. Тэмцээний ивээн тэтгэгчээр Байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч Т.Номинчулуун, УЗ-ийн гишүүн Г.Уянга, Компаунд зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар нар оролцож байна.

Зохион байгуулагч: Л.Мөнхбаатар /Утас: 88888248/

Тэмцээний заавар болон хуваарийг хүргэж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments