С.Эрдэнэбат: Удирдлагууд нь 40-50 сая төгрөгийн цалин авдаг “Эрдэнэт үйлдвэр” ажилчдын цалингаа нэмэх ёстой

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид өнөө өглөө ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Үйлдвэрийн захиргааны зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж байгаа боловч үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна гэж мэдээлсэн.  МҮЭХ-ны зүгээс үйлдвэрийн Захиргаанаас гаргасан мэдэгдлийг сая харсан. Дундаж цалинг дөрвөн сая төгрөг гэж хэлж байна. Үйлдвэрийн захирал удирдлагууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий.Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, ачаалал өндөртэй ажилчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байна. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 орчим ам.доллар, дундаж цалин нь 1100 орчим ам.доллароос эхэлж байна. Эрдэнэтийг жижиг уурхай шиг төсөөлж болохгүй. Олон улсын уурхайн цалин хөлсийг тооцвол дор хаяж 5000 ам.доллароос дээш байгаа” гэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *