Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа
Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа. Хорооны хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.
Тэрбээр “БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татсан үйл явдал болж байна. Экспорт буурч үл хөдлөх салбарын хүндрэл даамжирсан хэвээр байна. Өвөлжилт муудаж, хөдөө аж ахуйн салбарын энэ оны төсөөлөл муудаж гарсан байгаа. Инфляц ойрын хоёроос гурван сар 9-10 хувь орчимд тогтвортой байхаар харагдаж байна. Тодруулбал төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байж хилийн үнэ буурснаар шатахууны үнэ өмнөх жилээс буурсан. Мөн импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна” гэв.