“Clean up” төслийг хэрэгжүүлэгч Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт бизнес эрхлэгчид болон залуучууд нэгдлээ

Дэлхийн цэвэрлэгээний өдөр буюу 2018 оноос хойш тасралтгүй 150- 190 орон хамрагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс нэгдэж, өөрсдийнхөө төлөө эерэг өөрчлөлтийг бий болгох томоохон дэлхийн хөдөлгөөн юм.

Дэлхийг өөрчилсөн энэхүү санаа нь Европын зүүн хойд буланд орших жижигхэн боловч асар том зүрхтэй Эстони улсаас эхэлсэн. 2008 онд 50,000 гаруй хүн нэгдэж, улс орныг бүхэлд нь цэвэрлэж, ердөө таван цагийн дотор 10,000 гаруй тонн хогийг цуглуулсан. Тэр өдөр дэлхий дахинд ногоон давалгаа мэт түгэн дэлгэрч, доороос дээшээ чиглэсэн дэлхийн иргэний хөдөлгөөн үүсчээ. Энэ нь “нэг улс, нэг өдөр” гэсэн ижил амбицтай томьёогоор үлгэр дуурайл авахаар урам зориг авсан дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн төсөөллийг шингээсэн юм.

Бидний хувьд CleanUP-3 арга хэмжээнд одоогийн байдлаар 10 гаруй их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, бизнес эрхлэгч байгууллагын төлөөлөл гэх мэт нийт 7500 гаруй иргэд, олон нийт нэгдэж цэвэрлэгээг зохион байгууллаа.

Бидний арга барил нь буруутгахаасаа илүү шийдвэр гаргахыг эрэлхийлдэг. Бүтээлч өөрчлөлтийг дэмжих, шинэлэг шийдлээр дамжуулан "хогийн савны харалган байдал"-ын асуудлыг шийдвэрлэхэд бид онцлон анхаардаг.

Дараах байршлуудаар цэвэрлэгээ явагдаж байна.

  • Улиастайн голын дагуу
  • Сэлбэ голын дагуу
  • Тэц 4-ын замын урд хэсэг
  • Дунд голын жижиг гүүр
  • Маршлын гүүрнээс зайсангийн гүүр
  • Баянзүрхийн гүүр
            Хог хаягдал нь Байгаль орчноос ангид байх уриан дор Монгол Улсын хэмжээнд дараах байгууллагад дэмжин ажиллаж байна.

  • Байгаль орчин аялал жуулчлалын яам
  • Монголын Залуучуудын холбоо
  • Туул голын сав газрын захиргаа
  • Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа төв
  • Хаан банк
  • Юнител грүпп
  • Шунхлай грүпп
  • Оюу толгой
  • Авто тээврийн үндэсний төв
  • Ази Фарм ХХК
  • Жүр үр ХХК
  • Усны газар
  • АПУ ХХК
  • Тэс Петролиум
  • Монфа Трейд
  • Save Earth Save life
  • Горхи-Тэрэлжийн байгалцийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
  • Богд дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Залуучуудын санал, санаачлагыг дэмжиж, эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт нэгдсэнд нийт хувь хүн, албан байгууллагуудад баярлалаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments