Шугамгүйн улмаас шинэ 50 автобус “хадгалсан” гэдэг нь ташаа мэдээлэл
Сонгинохайрхан дүүргийн Ган хийц үйлдвэрийн хашаанд шугамгүйн улмаас шинэ, 50 автобусыг үйлчилгээнд гаргахгүй, хадгалж байна гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн.
Тус мэдээллийн дагуу Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж тайлбар өглөө.
Тэрбээр “Аливаа авто бааз өөрийн хүчин чадлынхаа 90 орчим хувиар ажиллах нөхцөлтэй. Үүнийхээ дагуу 10-15 автобусыг байнгын бэлэн байдалд байлгадаг. Түүнээс шугамгүйн улмаас автобусыг хадгаллаа гэдэг нь ташаа мэдээлэл” гэв.