Зургаан сарын хугацаанд 2486 хүн нохойд хазуулжээ

Энэ оны эхний зургаан сарын байдлаар нохойд хазуулсан 2.486 тохиолдол бүртгэгдсэнийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээллээ. Эдгээр иргэний 57.1 хувь нь гудамж, зам талбайд явахдаа нохойд хазуулж, гэмтжээ.

Насны ангиллаар харвал:

  • 0-9 насны хүүхэд 26.2 хувь
  • 10-19 насныхан 19.2 хувь нохойд хазуулсан байна.

Иймд олноороо цугларсан нохдоос холуур явах, гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвч хэрэглэж, хөтөлж явах, уяатай нохойд хүрэхгүй байх, нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандах, вакцины тундаа хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments