Ардчилсан намаас зохион байгуулж буй Зүүн бүсийн “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймагт болж байна

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос-Украиний дайн, мөн сүүлийн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа буруу бодлогын үр дүнд Монгол Улсын санхүү, бизнесийн орчин муудаж, олон зуун аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч, дундаж давхарга сар ирэх тусам хумигдаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 3 иргэн тутмын 2 нь ажилгүй, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан, ажилгүйдэл 30 хувьтай гэхчилэнгээр эдийн засагт бодит хүндрэлүүд тулгараад байгаа билээ.

Тэгвэл Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах зорилгоор “Эдийн засгийн форум”-ыг бүсчлэн улс орон даяар зохион байгуулж байна. Форумаар дамжуулж жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, бизнесийн томоохон төлөөллүүд болон Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг авч бодлогын хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 3000 мянга гаруй гишүүд дэмжигчид, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд, аж ахуйн нэгжийг оролцуулсан бүсчилсэн гурван форумыг зохион байгуулаад байна.

Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Хатгал хотноо хангайн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг зохион байгуулсан бол наймдугаар сарын 16-нд баруун бүсийн “Эдийн засгийн форум”-ыг Баян-Өлгий аймагт, төвийн бүсийн “Эдийн засгийн форум”-ыг есдүгээр сарын 13-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо тус тус амжилттай зохион байгуулсан. Тэгвэл форумын хаалт болох зүүн бүс “Эдийн засгийн форум”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо есдүгээр сарын 15-нд зохион байгуулж байна

Энэхүү форумын зорилго нь улс орныхоо нөхцөл байдлыг зөвхөн улстөрчид нь шийддэг бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид оролцож нийтээрээ хэлэлцдэг болоход оршиж буй.

Форумд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн нийт 600 гаруй төлөөлөл оролцож байна.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат тэргүүтэй Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл оролцоно.

Монголд ардчилсан тогтолцоо бий болохоос өмнөх үеийн нийгэм, бий болсны дараах үеийн нийгмийн аж байдал, “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал”, “Бизнесийн чиг хандлага”, “Халамжийн эдийн засаг” гэхчилэн олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдэнэ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *