Ж.Батсуурь: “Сүхбаатар аймгийн хөгжил бидний мөрөөдөл, бидний үнэ цэн байсан”
Ардчилсан намаас зохион байгуулж буй Зүүн бүсийн “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Ж.Батсуур ингэ ярив. “Анх 2002 онд Сүхбаатар аймаг орон сууц нь галладаг, аймгийн төв дотроо 4,3 км засмал замтай байсан. Тийм ч учраас бид үнэт зүйл, үзэл санаагаараа нэгдсэн. “Нутагтаа сайхан амъдрая” уриан дор сонгуульд оролцож ялалт байгуулсан.
Өнөөдөр Сүхбаатар аймагт 5 тойрог бүхий 62 км засмал зам, 830 шахам объект ашиглалтад оруулсан байна. Сүхбаатар аймгийн хөгжил бидний мөрөөдөл, бидний үнэ цэн байсан.
Түүнийхээ үр дүнд 4 удаа Монгол Улсын шилдэг аймгаар тодорсон, бид үүргээ биелүүлсэн хэмээн орон нутгийн хөгжил, бизнесийн орчныг бий болгосон туршлагыг форумын оролцогчдод хуваалцлаа” гэв.
Very interesting points you have noted, regards for posting.Blog monry