С.Баярцогт: Хөрөнгө оруулалтад зарах ёстой мөнгийг бид халамжийн бодлогод зарж байна
Зүүн бүсийн “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймаг, Баруун-Урт хотноо амжилттай үргэлжилж байна.
Ардчилсан намын Тэргүүн Дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ардчиллын тулгуур үнэт зүйлс, чөлөөт зах зээлийн эдийн засаг, бизнесийн орчин, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудалд шийдэл эрэлхийлсэн үнэ цэнтэй илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Монгол хүн бүр 30 сая төгрөгний өртэй болсон. 200-300км авто зам бүтээн байгуулалтыг эхлүүлдэг. Хөрөнгө оруулалтад зарах ёстой мөнгийг бид халамжийн бодлогод зарж байна. Ямар ч бизнес эрхлэгчтэй уулзахад хамгийн төвөгтэй асуудал нийгмийн даатгалын асуудал байна. Бид татварын дарамт нь маш бага байдаг реформыг хийх зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Монгол Улсын салбар бүхэн харанхуй, бүрэнхий, хаалттай болж байна. Тиймээс орон нутгийн удирдлага өөрсдөө шийдэх эрх мэдлийг бий болгох ёстой. Бодлогын салбаруудад ямар өөрчлөлтийг хийж чадах вэ? гэдгээ тодорхойлмоор байна.
Ардчилсан нам чөлөөт эдийн засгийн суурь зарчмыг баримтална.