Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап баг тодорлоо
Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” арга хэмжээг СТАРТ-АП Монголия ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээнд 42 залуу оролцсоноос 2 дахь шатны сонгон шалгаруулалтад 10 баг өрсөлдөж, шилдэг бизнес санаа нь шалгарсан нэг багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгов.
Арга хэмжээнд хамрагдсан залуучуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээлттэй ярилцлага хийж, шилдэг Старт-ап багаар шалгарсан “SMART ТҮЛХҮҮР” багт 10,0 сая төгрөгийн батламжийг гардуулав.
Эхний 4 байрт орсон багуудыг хурдасгуур арга хэмжээнд хамруулан бизнес санаануудаа улам боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.
Дэд сайд С.Зулпхар, амжилттай оролцсон багуудын чадварлаг залуучуудад талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.