“Инээмтгий хүн” жүжиг таван “Гэгээн Муза” хүртлээ
Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадам 17 дахь удаагаа өчигдөр/2023.09.17/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжиг таван “Гэгээн Муза” хүртсэн юм.
Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг “Инээмтгий хүн” жүжгийн дүрээр
“Шинэ эрэл” шагналыг “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг
Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн “Инээмтгий хүн” жүжгээрээ
Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов “Инээмтгий хүн” жүжгээрээ
Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл тус тус тодорлоо.