Найруулагч Флое Зао түүх бүтээж дуусахгүй нь

Оскарын 93 дахь удаагийн наадамд өнгөрсөн Оскарын наадмын түүхэнд анх удаа 2 эмэгтэй найруулагч зэрэг уран бүтээлээ сойж, Шилдэг Найруулагч номинацид нэр дэвшээд байгаа билээ.

Тэгвэл энэ хоёр найруулагчийн нэг болох Флое Зао нь Ази гаралтай, Хятад найруулагч бөгөөд Оскарт нэр дэвшиж буй анхны Ази эмэгтэй найруулагч билээ. Ингэснээрээ аль хэдийн олон түүхийг бүтээн явж буй тэрээр хүйс, гарал үндэсний ялгаварлалын эсрэг дуу хоолойгоо чимээгүйхэн өргөж суугаа уран бүтээлч юм.

 

Түүний бүтээсэн Nomadland уран бүтээл чамгүй амжилтыг үзүүлэн, хийц найруулгаараа кино шүүмжлэгчдийн сайшаалыг ихээр хүртэж байна.

Тэгвэл Флое Зао 73 дахь DGA авардаас Шилдэг Кино Найруулга шагналыг хүртэж, уг авардын түүхэн дэх ялалт байгуулсан хамгийн анхны Ази найруулагч болоод байна.

Түүний бүтээж буй түүхүүд Азиудын кино урлагт хэдийн хүчээ авч буй гайхалтай дохиог дэлхий дахинд зарласаар байна.

Эх Сурвалж: www.people.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments