Орхон голын усанд машинтайгаа осолджээ

2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 09:50 цагт Сэлэнгэ аймгийн …. сум .. дугаар баг “Ар булан” гэдэг газарт 52 настай эрэгтэй Б автомашинтай Орхон голын усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид иржээ.

Дуудлагын дагуу Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сайхан сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэстэй хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж автомашинтай усанд осолдсон буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэд, олон нийт аялж зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments