“Хайрын виз” уянгын драм М.Батболдын найруулгаар 17 жилийн дараа “эргэн ирлээ”
Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драм есдүгээр сарын 29-нөөс Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглохоор болжээ. Найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан, “Опал”, “Гэм зэм”, “Шөнө дундын бүжиг” зэрэг жүжгийн найруулагч М.Батболд ажиллаж байгаа аж.
Ийн Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжиг 17-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ найруулгаар дахин тайзнаа “амилах нь ээ”. Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм.Хайрын виз хамтдаа даруулах уу?
Энэ жүжгийг МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболдын найруулгаар 2019 онд үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.
Гол дүр болох Жаргалын дүрийг өсөх ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж буй, ур чадвараа хэдийнэ олон нийтэд таниулсан чадварлаг залуу жүжигчин Тайванбаатарын Сэргэлэн дахин бүтээжээ.