ЦЕГ: С.Эрдэнэцогтод унаагаар үйлчилж хөл хорио зөрчсөн цагдаад хариуцлага тооцно
Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ныг хүртэл нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон. Тэгвэл энэ цаг үепд загвар өмсөгч С.Эрдэнэцогт хөл, хорионы дэглэм зөрчиж хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай байгаа юм.
Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хаягтаа “Цагдаа найзтай байх ийм сайхан” хэмээн цагдаагийн алба хаагчаар тээврийн хэрэгслийн жолоогоо бариулж яваа бичлэгээ нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн бичлэгийг шалгаж байгаа. Тухайн цагдаагийн алба хаагчийг хөл хорионы дэглэм зөрчсөн гэх үндэслэлээл хариуцлага тооцно” гэлээ.