“Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаярыг автомашиндаа угаартсан байдалтай нас барсан байхад нь олжээ
“Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр /2023.09.17/-ны өдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл Б.Эрхэмбаярыг Сүхбаатар дүүрэгт байрлах гэрийнхээ гражид автомашиндаа угаартаж, нас барсан байдалтай байхад нь олсон талаар эх сурвалж мэдээлэв. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.
Тухайн өдөр Улаанбаатар хотод бороотой сэрүүхэн байсан бөгөөд тэрээр автомашинаа халаах зуураа ийнхүү угаартаж нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж, үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох юм.