Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 06:00 цагаас явж эхэллээ

Нисэх, Яармагийн иргэдийн үйлчлүүлдэг нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 цагаас эхэлдэг байсан бол 06:00 цагаас иргэдэд үйлчилж эхэллээ.

Тухайн чиглэлүүд нь:

Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр”

Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр”

Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”.

Эдгээр чиглэлд нийт 42 автобус явдаг байна.

Харин өчигдөр шинээр ирсэн Skywell загварын 20 цахилгаан автобусанд смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа хангаж дуусаад үйлчилгээнд явуулах аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments