Т.Дэлгэрмөрөнд холбогдох шүүх хурал энэ сарын 14-нийг хүртэл хойшлов
Өнгөрсөн гуравдугаар сард дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй мөн хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай гэсэн үндэслэлээр түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн.
Түүнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгийн мансуурсан, 5.4-4.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон”, 6.20-7-гийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалыг шилжүүлсэн юм.
Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.04.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал боллоо. Т.Дэлгэрмөрөн хавтаст хэрэгтэйгээ танилцах хүсэлт гаргаж улмаар шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна.