Эрдэнэцогт сумын ХААН банкны теллер 300 саяар мөрийтэй тоглосон хэргийг шалгаж эхэлжээ
Нэгэн иргэн цахим хуудастаа “Баянхонгорын Эрдэнэцогт суманд ХААН банкны теллер 300 гаруй сая төгрөгөөр онлайн покер тоглосон байна” хэмээн мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.Тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.