Буйр нуурын Мөнгөлөг хэлтэг загаснаас CyHV-2 вирусынхтэй төстэй халдварын шинж илэрчээ
Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт зургаадугаар сард загас олноор хорогдсон тул ойр орчмын ус, хөрс, загасны дээжийг Биологийн хүрээлэнд шинжилжээ. Ийнхүү дараах урьдчилсан дүгнэлтийг гаргаж, олон нийтэд танилцууллаа.
Тодруулбал, хэлтэг загасны өвчний гадаад, шинж нь хэлтэг загас дагнан үржүүлдэг орнуудад ихээхэн тархаад байгаа “Cyprinivirus” төрлийн “Cyprinid her pesvirus” вирусны халдварын шинжтэй ихээхэн төстэй байжээ. CyHV-2 вирус нь зөвхөн хэлтэг загасанд халдварладаг, энэхүү өвчний дэгдэлт нь усны температураас хамаарч, 15-250С-д идэвхждэг аж.
Энэ талаар Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга “Хэлтэг загасны нийт 12 дээжээс тус бүр элэг, бөөрнөөс фенол хлороформын аргаар ДНХ ялган авч, ДНХ геномтой доорх дөрвөн төрлийн вирусны геномын дарааллыг үндэслэн өвөрмөц праймер зохиож, тусгай урвалж ашиглан туршилт хийсэн. Эдгээр туршилтаас дээрх вирус геномын хэсгийг өвөрмөцөөр олшруулсан үр дүн гараагүй” гэв.
Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээ хийсэн боловч уг вирусний гаралтай өвчлөлд өртсөн гэдэг нь нотлогдоогүй байгаа аж.
Тэгээд яг яагаад үхчивээ