Загвар өмсөгч Э.Энхтүвшин залилан хийжээ

Загвар өмсөгч Т.Энхтүвшин залилан хийсэн гэх мэдээллийг Сидней хотод амьдардаг хохирогч монгол иргэд өөрсдийн цахим хуудсандаа байршуулжээ. Тэрээр эхнэрийн хамт Австралийн Сидней хотод амьдардаг монгол иргэдийн мөнгийг доллароор солилцоно гэж авчихаад шилжүүлсэн гэх хуурамч бичиг баримт үйлдэн залилсан хэрэг удаа дараа гарсан байна.

Тэрээр Австралийн Сидней хотод эхнэрийн хамт амьдардаг. Зохиолч, сэтгүүлч Д.Төмөрийн хүү юм.

Түүнд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандсан байна. Мөн хохирогч иргэдийн зарим нь байрны түрээсээ төлж чадалгүй хүүхдүүдтэйгээ гудамжинд гарах дээрээ тулсан гэдгээ ч цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Гэвч энэ үетэй зэрэгцэн загвар өмсөгч залуу өөрийн цахим хаягаа устгаж, гар утсаа унтраана алга болжээ. Одоо түүний  хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments