Киргиз улсын ард иргэд “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ” хүсэж байна

Өнгөрсөн ням гарагт буюу 4 дүгээр сарын 11-нд Киргизчүүд засгийн бүх эрхийг ерөнхийлөгчид өгөх, ерөнхйилөгчийн засаглалыг дэмжиж популист үзлийн толгойлогч Садыр Жапаровт саналаа өгсөн ч саналын тоо бага байлаа. 

Угтаа бол тухайн шинэчлэл нь Азийн уламжлалт улс төрийн тогтолцоо бүхий Казахстан, Узбекистан зэрэг улсуудын адил болох гэсэн зорилготой байсан ч ийн төсөөлсөн хэмжээнээс бага санал ирлээ.

Гэвч тухайн улсын Сонгуулийн Үндэсний Хорооны гаргасан дүрмийн дагуу сонгогчдын 75 ба түүнээс дээш хувийн үзүүлэлтээр үр дүн гардаг бөгөөд уг санал 79 хувийн давуу явж байгаа нь хэдий дөнгөж зураасыг давсан ч хангалттай хэмээн үзээд, Киргиз улс ерөнхийлөгчийн засаглалт улс болох замдаа орлоо.

АНУ-аас гаргасан судалгаанаас авч үзэхэд Садыр Жапаров нь одоогоор ард иргэдийн хамгийн их итгэл даасан улс төрч хэмээжээ. 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *