Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр” болно
2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлах юм байна.
Өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд нийслэлчүүд автомашингүй өдрөөр марафон гүйлтэд оролцож, хотын төвөөр гэр бүлээрээ алхаж, дугуй унаж, амралтаа амар тайван өнгөрүүлсэн юм.