ТОДРУУЛГА Б.Юмжирдулам: СЭМҮТ-д хэвтээгүй, Хөвсгөлд ажлаар явж байна
Олон нийтийн сүлжээнд “Удган бөө” нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдулам СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цацагдсан.
Дээрх мэдээлэл үнэн бодитой эсэхийг иргэн Б.Юмжирдуламаас тодруулахад тэрээр “Би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлээгүй. Хөвсгөлд ажлаар явж байна. Ингэж худал мэдээлэл тарааж хүний нэр хүндэд халдаж болохгүй” гэлээ.