Тариалангийн талбайг хашаажуулахад есөн тэрбум төгрөг төсөвлөжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 17-нд тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллажээ.

Энэ үеэр тариалан эрхлэгчид талбайд мал оруулахгүй, хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхааран ажиллах хүсэлтийг тавьсан байна.

Тухайлбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат “Тариалангийн талбайг мал аж ахуйгаас тусгаарлахгүй бол болохгүй. Хашаа бол эхний алхам. Бетон, төмөр, торон хашаа байхад эвдээд ордог тариалангийн бүсийг бэлчээрийн мал аж ахуйгаас тусгаарлах ёстой” гэв.

Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “2018, 2019 онд тариалангийн талбайг хашаажуулах ажилд төр төсвөөс дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр хувийн тариалан байгаа ч газар нь төрийнх. Төр газраа дагтаршуулах, элэгдэлд оруулахаас хамгаална. Энэ жил газар тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах ажилд есөн тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ асуудлыг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Сэлэнгийн хурал дээр хэлсэн” гэлээ.

ХХААХҮЯ-наас мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн талбайн нөхцөл байдалтай танилцан хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжихээ илэрхийлжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Аагий
Аагий
7 months ago

Болорчулуун гэж эргүү тэнэг 2 нь дэндсэн нөхөр байх юмаа