Завхан аймагт “Тарваган тахал”-ын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарчээ.

Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгөөд шинжилгээ хийхэд тарваган тахлын үзүүлэлтүүд өндөр байгаа юм.

Тухайн иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн талаар аймгийн онцгой байдлын дарга мэдээлжээ.

 

Эх сурвалж: ЗӨСҮТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *