|

“Neuralink” тархинд чип суулгах туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ

Илон Маскийн нейротехнологийн “Neuralink” компани тархинд чип суулгах эмнэл зүйн туршилтад оролцох сайн дурын хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Чипийн тусламжтай хиймэл эд эрхтнийг удирдах боломжтой гэж үзэж байна.

Тус компанийн мэдээллээр  Уг туршилт 6 жил үргэлжлэх бөгөөд тархины саажилттай хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байгаа юм.

“Neuralink” компани 2016 оны долоодугаар сард үүсгэн байгуулагджээ. Тус компани ирээдүйд хүний тархинд суулгах боломжтой чип бүтээдэг. Илон Маскийн үзэж буйгаар, ийм төрлийн нейроинтерфейсийн тусламжтай хүнийг хиймэл оюун ухааныг сөрөх чадвартай киборг болгох, хүмүүст бодлын хүчээр компьютерыг шууд удирдаж сургах боломжтой. 2023 оны тавдугаар сард тус компани АНУ-ын эрүүл мэндийн яамны хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарыг хянах газраас хүн дээр эмнэл зүйн туршилт хийх зөвшөөрөл авчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments