С.Баярцогт: Манай намын дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллаж байгаа

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох “Лиш” дээд чуулганы талаар өнөөдөр /2023.09.21/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга С.Баярцогт “Манай намын даргын зөвлөлд байгаа дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллаж эхэлж байгаа. Ирэх долоо хоногт хамгийн чухал асуудал бол намын дэргэдэх байгууллага болох Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулга уулзалт. Энэ хурлаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.Манай намын хувьд жендерийн асуудалд онцгой анхаарч буй. Удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдсэн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдээ таниулах, үзэл бодлыг ойлгуулах үүднээс есдүгээр сарын 23-нд NTV телевизээр шууд мэтгэлцээнийг нэр дэвшигч эмэгтэйчүүдийнхээ дунд зохион байгуулна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *